БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

ХАМТАРСАН БАГУУДЫН ХООРОНД ЭРХ ЗҮЙН ОЛИМПИАД ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-10-26

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газар, Цагдаагийн газар, сумдын ГХУСАЗСЗ, ЗДТГ хамтран хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийг үл тэвчих хандлагыг төлөвшүүлэх, Хамтарсан багийн хуульч ажиллагааг сайжруулах зорилгоор сумдын Хамтарсан баг, Хүүхдийн төлөө зөвлөлүүдийн дунд хууль эрх зүйн олимпиадыг бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж байна.
 
Энэ үеэр Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газар, Цагдаагийн газраас оролцогчдод сургалт, мэдээллийг өглөө. Баян-агт суманд хойд бүс буюу Хутаг-өндөр, Баян-агт, Сайхан, Бугат, Хангал сумд, Хялганат тосгоны Хамтарсан багуудын хооронд эрх зүйн олимпиадыг мэндчилгээ, гэрийн даалгавар, кейс ажиллагаа, тест бөглүүлэх, жүжигчилсэн тоглолт, танилцуулга мэдээлэл зэрэг төрлүүдээр зохион байгуулж, Тэргүүн байранд Хялганат тосгон, хоёрдугаар байранд Сайхан сум, гуравдугаар байранд Хутаг-өндөр сумын Хамтарсан багууд тус тус шалгарлаа.
 
Хамтарсан багийн гишүүдийн ажлын уялдаа, туршлага, мэдээлэл солилцоход үр дүнтэй ажил болсон.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 369
97 / 26%
33 / 9%
20 / 5%
16 / 4%
196 / 53%
7 / 2%