БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

ХУРЛААС БАЙГУУЛАГДСАН АЖЛЫН ХЭСЭГ ОРХОН, БҮРЭГХАНГАЙ, МОГОД, ХИШИГ-ӨНДӨР СУМАНД АЖИЛЛАЛАА

2026-10-23

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд туссан “Боловсролын салбарын байгууллагуудад хяналт шалгалт хийх ажил”-ын хүрээнд холбогдох хууль тогтоомж, бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг шалгуур үзүүлэлтэд тулгуурлан үнэлэх, сургалтын орчин нөхцөлтэй танилцаж, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, цаашид сайжруулахад чиглэсэн санал, зөвлөмж боловсруулах ажлын хэсэг 2026 оны 10 дугаар сарын 21,22-ны өдрүүдэд Орхон, Бүрэгхангай, Могод, Хишиг-Өндөр суманд ажиллалаа.
 
Хяналт шалгалтын хүрээнд Орхон, Бүрэгхангай, Могод, Хишиг-Өндөр сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт ажиллаж, холбогдох бичиг баримт, үйл ажиллагаатай нь танилцаж, байгууллагын удирдлага, багш, ажилтан, суралцагчидтай ярилцлага зохион байгууллаа.
 
Энэхүү хяналт шалгалтын зорилго нь боловсролын салбарын байгууллагуудын үйл ажиллагаанд мөрдөгдөж буй хууль тогтоомж, бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг шалган үнэлж, цаашид үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн санал, зөвлөмж боловсруулахад оршиж байгаа юм.
 
Тус ажлын хүрээнд байгууллагуудын “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилт, хүний нөөцийн хангалт, сургалтын чанар хүртээмж, ариун цэврийн байгууламж, дотуур байрны нөхцөл байдал, санхүү, төсвийн үйл ажиллагаа болон хүүхэд хамгааллын асуудалтай танилцсанаас гадна аймгийн Хурлаас баталсан “Англи хэлтэй Булган”, “Код бичих”, “Амжилтын гараа”, “Амьд хөгжим”, “Чадварлаг мэргэжилтэн” хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнтэй танилцлаа.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 369
97 / 26%
33 / 9%
20 / 5%
16 / 4%
196 / 53%
7 / 2%