Хангал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Иргэний танхимд “Түр отоглох цэг ажиллуулах журам”-ын төслийн хэлэлцүүлгийг 2026 оны 10-р сарын 22-ны өдөр зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлгийг “Хойд бүсийн хөгжлийн төв” ТББ-тай хамтран зохион байгуулсан бөгөөд Булган аймгийн хэмжээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Түр отоглох цэг ажиллуулах журам”-ын төслийг иргэдэд танилцуулж, санал хүсэлтийг нь сонсов.
Хэлэлцүүлгийн үеэр “Хойд бүсийн хөгжлийн төв” ТББ-ын гишүүд журмын төслийн агуулга, хэрэгжүүлэх зохицуулалтын талаар танилцуулж, 2026 онд аймгийн хэмжээнд ажиллуулсан 8 түр отоглох цэгийн үйл ажиллагааны явцад гарсан ололт, сайн туршлага болон анхаарах шаардлагатай асуудал, алдаа дутагдлыг иргэдэд мэдээллээ.
Энэхүү журмын төслийн талаар өмнө нь Тэшиг, Орхон сум болон Бугат сумын Ханжаргалант багийн ИНХ-ын үеэр танилцуулга, мэдээлэл хийж, мөн Иргэний танхимд анхны хэлэлцүүлгийг зохион байгуулан иргэдийн санал хүсэлтийг сонссон бөгөөд энэ удаагийн арга хэмжээ нь төслийн 4 дэхь хэлэлцүүлэг болж байна.
Хэлэлцүүлэгт 30 гаруй иргэн оролцож, журмын төсөлтэй холбоотой санал, хүсэлт, анхаарах асуудлаа илэрхийллээ.


