БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ

2026-10-20

Булган аймгийн анхан болон давж заалдах шатны шүүх, аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран хүүхэд, гэр бүлийн эрхийг хамгаалах чиглэлээр шинээр батлагдсан хууль тогтоомж, нэмэлт, өөрчлөлтийг танилцуулах, санал солилцох уулзалт, хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.
 
Хэлэлцүүлгээр гэр бүлийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааны зарчим, хүүхдийн эрхийг хамгаалах үндэсний тогтолцоо, мэргэжилтний оролцоо, өсвөр насны хүүхдийн нийгэм, сэтгэл зүйн онцлог болон тэдний үйлдсэн гэмт хэргийн асуудлыг хэлэлцэж, мэргэжлийн санал солилцлоо.
 
Тус арга хэмжээ нь мэргэжилтнүүдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үйл ажиллагааг уялдуулахад чиглэж байна.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 369
97 / 26%
33 / 9%
20 / 5%
16 / 4%
196 / 53%
7 / 2%