Булган аймгийн ИТХ-ын 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу аймгийн ИТХ-ын ажлын хэсэг Булган, Хутаг-Өндөр сум, Хялганат тосгоны сум дундын Ойн анги болон Тэшиг сумын Ойн ангийн үйл ажиллагаатай танилцаж, урьдчилан сэргийлэх, зөвлөн туслах чиглэлээр ажиллалаа.
Ажлын хүрээнд мод бэлтгэлийн үйл ажиллагаа, холбогдох зөвшөөрөл, ойн менежментийн төлөвлөгөөний хэрэгжилт болон ойн ангиудын эрх, үүргийн хэрэгжилтэд анхаарч, үйл ажиллагааг сайжруулах талаар санал, дүгнэлт гаргалаа.
Цаашид ойн ангиудын үйл ажиллагааны нөхцөлийг сайжруулах, техник, тоног төхөөрөмж болон санхүүгийн дэмжлэгийг нэмэгдүүлэх, ойн нөөцийг зохистой ашиглах, хамгаалах чиглэлээр холбогдох арга хэмжээ авах шаардлагатай гэж үзлээ.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Байгаль орчин, аялал жуулчлал, хөдөөгийн хөгжлийн хорооны гишүүн П.Нэргүй, ИТХ-ын Нарийн бичгийн дарга О.Наранжаргал, ИТХ-ын ажлын албаны ахлах мэргэжилтэн П.Энхжин, ИТХ-ын ажлын албаны мэргэжилтэн Б.Оюунчимэг, Байгаль орчны газрын мэргэжилтэн Э.Очирбат, Байгаль орчны хяналтын Улсын ахлах байцаагч Б.Золбаяр нар ажиллалаа.
