БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

ТЭШИГ СУМЫН ИТХ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАЖ, МЭРГЭЖИЛ, АРГА ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ АЖИЛЛАЛАА

2026-10-14

Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааг боловсронгуй болгох, сумдын ИТХ-д мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, үйл ажиллагааны хэрэгжилтийг сайжруулах зорилгоор Тэшиг сумын ИТХ-ын үйл ажиллагаатай танилцаж, зөвлөн туслах ажлыг зохион байгууллаа.
 
Ажлын хүрээнд сумын ИТХ-аас гаргасан тогтоол, шийдвэрийн эрх зүйн үндэслэл, архив, албан хэрэг хөтлөлт, шийдвэрийн хэрэгжилт болон иргэдэд мэдээ, мэдээлэл хүргэх үйл ажиллагаатай танилцаж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллав. Мөн Иргэний танхимын үйл ажиллагаа, хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах журмын хэрэгжилтэд хяналт, үнэлгээ хийлээ.
 
Түүнчлэн ИТХ-ын төлөөлөгчид болон төрийн албан хаагчдад зориулсан сургалт, мэдээлэл, хэлэлцүүлгийг зохион байгуулж, төрийн албан хаагчийн ёс зүй, авлига, албан тушаалын гэмт хэргийн нөхцөл байдал, иргэдийн оролцоог хангах арга зам, Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгсөн юм.
 
Мөн “Түр отоглох цэг” ажиллуулах журмын төслөөр хэлэлцүүлэг өрнүүлж, холбогдох асуудлаар санал солилцлоо.
 
Ажлын хэсэгт Булган аймгийн ИТХ-ын Бодлого төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн дарга А.Норжинсүрэн, Бодлогын хэрэгжилт, хууль эрх зүйн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Э.Ариунчимэг, Иргэдийн оролцоо, сум хариуцсан мэргэжилтэн Ч.Ариун, Булган аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Г.Эрдэнэбаатар нар ажиллалаа.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 369
97 / 26%
33 / 9%
20 / 5%
16 / 4%
196 / 53%
7 / 2%