БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД БУЛГАН АЙМАГТ АЖИЛЛАЛАА

2026-10-04

Монгол Улсын Эрчим хүчний сайд Б.Найдалаа Булган аймагт ажиллаж, эрчим хүчний салбарын үйл ажиллагаа, өвөлжилтийн бэлтгэл ажил болон хэрэгжиж буй төсөл, бүтээн байгуулалтын ажлын явцтай газар дээр нь танилцлаа.
 
Ажлын хүрээнд аймгийн эрчим хүчний үйлдвэрлэл, дамжуулалт, түгээлт, дулаан хангамжийн байгууллагуудын үйл ажиллагаа, тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагаа, засвар үйлчилгээний явцтай танилцаж, 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хэрэгжилт, тулгамдаж буй асуудал болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар холбогдох байгууллагын удирдлага, мэргэжилтнүүдтэй санал солилцов.
 
Мөн Булган аймгийн Орхон сумын нутаг дэвсгэрт хэрэгжиж буй 50 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станц болон батарей хуримтлуурын төслийн хэрэгжилтийн явцтай танилцаж, төслийн цаашдын үйл ажиллагаа, эрчим хүчний системд үзүүлэх ач холбогдлын талаар мэдээлэл сонслоо.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 365
96 / 26%
33 / 9%
19 / 5%
16 / 4%
194 / 53%
7 / 2%