БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ БУЛГАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

2026-10-03

Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр Булган аймагт хүрэлцэн ирж, Булган аймгийн төв Цогт Хунтайжийн талбайд угтан авлаа.
 
Тэрээр Булган аймгийн иргэдтэй хийх уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Булган аймгийн салбар бүрт олон жил үр бүтээлтэй ажиллаж, эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдэд Монгол Улсын “Гавьяат” цол хүртээлээ.
 
“Хүний гавьяат эмч” цолоор:
Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасгийн их эмч, клиникийн профессор Ч.Шижирбаатар шагнагдлаа.
 
“Гавьяат багш” цолоор:
Булган аймгийн Монгол хэл, уран зохиолын ахмад багш Н.Дагвадорж, Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн зөвлөх багш Р.Батхишиг нар шагнагдлаа.
 
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
Булган аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын ахмад ажилтан, байгаль хамгаалагч Л.Дүүрэнжаргал;
Хутаг-Өндөр сумын Мал аж ахуй, газар тариалангийн салбарын хөдөлмөр эрхлэгч, Улсын аварга тариаланч Д.Ганбаатар;
Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн Бага боловсролын багш, сургалтын менежер Ч.Эрдэнэчимэг;
"Ингэт толгой" хувьцаат компанийн Гурилын үйлдвэрийн дарга С.Баяраа;
 
Алтан гадас одонгоор:
Булган аймгийн "Их ирээдүй нэгдэл"-ийн Тэргүүний саальчин Д.Мягмаржаргал;
Дулаан ус хангамжийн нийтийн аж ахуйн "Булган Мээж" хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Цэвэрлэх байгууламжийн Ээлжийн оператор Д.Булган-Эрдэнэ;
Баян-Агт сумын Эрүүл мэндийн төвийн Статистикч бага эмч Д.Рэгзэдмаа;
 
Цэргийн гавьяаны одонгоор:
Булган аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын Орон нутгийн хамгаалалтын бэлтгэл, сургалтын офифер, дэд хурандаа Б.Намнансүрэн;
 
Цэргийн хүндэт медалиар:
Булган аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын Бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагч, дэслэгч Т.Нямдорж;
 
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
Булган аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн Ж.Хосбаяр;
Засаг даргын тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн Архив-бичиг хэргийн эрхлэгч Ч.Сугар;
Булган аймгийн Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирал Э.Түвшинмөнх нар шагнагдлаа

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 365
96 / 26%
33 / 9%
19 / 5%
16 / 4%
194 / 53%
7 / 2%