Дэлхийн багш нарын 32, Монголын багш нарын 60 дахь өдрийг тохиолдуулан Булган аймгийн багш, сурган хүмүүжүүлэгчид, боловсролын салбарын ажилтан, албан хаагчдад хүндэтгэл үзүүлж, баярын арга хэмжээг зохион байгууллаа.
Энэ үеэр Булган аймгийн ИТХ-ын дарга Д.Мэндсайхан, аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир нар нийт багш, сурган хүмүүжүүлэгчид болон боловсролын салбарын ажилтан, албан хаагчдад баярын мэндчилгээ дэвшүүлж, хүүхэд багачуудын мэдлэг, боловсрол, хүмүүжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй эрхэм үйлсэд нь талархал илэрхийллээ.
Мөн боловсролын салбарын хөгжилд оруулсан хувь нэмэр, үр бүтээлтэй хөдөлмөрийг нь үнэлэн салбарын болон аймгийн шагналаар нэр бүхий багш, сурган хүмүүжүүлэгч, ажилтан, албан хаагчдыг шагнаж урамшууллаа.
Эрдэм мэдлэг түгээж, шинэ үеийг сурган хүмүүжүүлэх их үйлсийн эзэд болсон нийт багш, сурган хүмүүжүүлэгчид, боловсролын салбарын нийт ажилтан, албан хаагчдадаа Багш нарын баярын өдрийн мэндийг өргөн дэвшүүлье!
