Аймаг орон нутгийнхаа хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, хөдөлмөр зүтгэлээрээ манлайлж ирсэн ахмад үеийнхэндээ хүндэтгэл үзүүлэн, Олон улсын ахмадын баярыг тэмдэглэлээ.
Хүндэтгэлийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Д.Мэндсайхан, Засаг дарга Д.Пүрэв-Очир нар оролцож, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медалиар шагнагдсан эрхэм хүндэт ахмадуудад шагналыг гардуулан, баярын мэндчилгээ дэвшүүллээ.
Мөн ахмад буурлуудад зориулсан баярын тоглолт зохион байгуулж, нэгэн өдрийг халуун дотно уур амьсгалд хамтдаа өнгөрүүлэв.
Эрхэм хүндэт ахмад буурлууддаа Олон улсын ахмадын баярын мэнд хүргэж, эрүүл энх, аз жаргал, урт удаан наслахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
