Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэбилэг, дэд дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Эрдэнэхүү нар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мэндсайхантай уулзаж, аймгийн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлын талаар танилцуулж, тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр зохион байгуулах ажил, арга хэмжээний талаар санал солилцлоо.
