БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

”ТҮР ОТОГЛОХ ЦЭГ” АЖИЛЛУУЛАХ ЖУРМЫН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026-09-22

Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Иргэний танхимд “Түр отоглох цэг ажиллуулах журам”-ын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг 2026 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлгийг “Хойд бүсийн хөгжлийн төв” ТББ-аас ирүүлсэн хүсэлтийн дагуу зохион байгуулсан бөгөөд Булган аймгийн хэмжээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Түр отоглох цэг ажиллуулах журам”-ын төслийг иргэдэд танилцуулж, санал хүсэлтийг нь сонсов.
Хэлэлцүүлгийн үеэр “Хойд бүсийн хөгжлийн төв” ТББ-ын гишүүд журмын төслийн агуулга, хэрэгжүүлэх зохицуулалтын талаар танилцуулж, 2026 онд аймгийн хэмжээнд ажиллуулсан 8 түр отоглох цэгийн үйл ажиллагааны явцад гарсан ололт, сайн туршлага болон анхаарах шаардлагатай асуудал, алдаа дутагдлыг иргэдэд мэдээллээ.
Энэхүү журмын төслийн талаар өмнө нь Бугат сумын Ханжаргалант багийн ИНХ-ын үеэр танилцуулга, мэдээлэл хийж, мөн Иргэний танхимд анхны хэлэлцүүлгийг зохион байгуулан иргэдийн санал хүсэлтийг сонссон бөгөөд энэ удаагийн арга хэмжээ нь төслийн хоёр дахь хэлэлцүүлэг болж байна.
Хэлэлцүүлэгт 32 иргэн оролцож, журмын төсөлтэй холбоотой санал, хүсэлт, анхаарах асуудлаа илэрхийллээ.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 368
96 / 26%
33 / 9%
20 / 5%
16 / 4%
196 / 53%
7 / 2%