БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

ХУРЛААС БАЙГУУЛАГДСАН АЖЛЫН ХЭСЭГ БУЛГАН СУМАНД АЖИЛЛАЛАА

2026-09-16

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд туссан “Боловсролын салбарын байгууллагуудад хяналт шалгалт хийх ажил”-ын удирдамжийн дагуу боловсролын байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж эхэллээ.
 
Хяналт шалгалтын ажлын хэсгийг төлөөлөгч З.Батзориг ахалж байгаа бөгөөд 2026 оны 09 дүгээр сарын 14-нөөс 16-ны хооронд Булган сумын ерөнхий боловсролын 3 сургууль, Политехник коллеж, 6 цэцэрлэг, Сувиллын ясли зэрэг байгууллагад ажиллаж, холбогдох бичиг баримт, үйл ажиллагаатай нь танилцаж, байгууллагын удирдлага, багш, ажилтан, суралцагчидтай ярилцлага зохион байгууллаа.
 
Энэхүү хяналт шалгалтын зорилго нь боловсролын салбарын байгууллагуудын үйл ажиллагаанд мөрдөгдөж буй хууль тогтоомж, бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг шалган үнэлж, цаашид үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн санал, зөвлөмж боловсруулахад оршиж байгаа юм.
 
Тус ажлын хүрээнд байгууллагуудын “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилт, хүний нөөцийн хангалт, сургалтын чанар хүртээмж, ариун цэврийн байгууламж, дотуур байрны нөхцөл байдал, санхүү, төсвийн үйл ажиллагаа болон хүүхэд хамгааллын асуудалтай танилцсанаас гадна аймгийн Хурлаас баталсан “Англи хэлтэй Булган”, “Код бичих”, “Амжилтын гараа”, “Амьд хөгжим”, “Чадварлаг мэргэжилтэн” хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнтэй танилцлаа.
 
Булган суманд эхэлсэн энэхүү хяналт шалгалтын ажил цаашид аймгийн бусад сумдын боловсролын байгууллагуудыг хамран үргэлжлэх юм.
 
Хяналт шалгалтын ажлын үр дүнг нэгтгэн, санал дүгнэлтийг боловсруулан аймгийн ИТХ-ын Зөвлөл, холбогдох Хороонд танилцуулахаар ажиллаж байна.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 368
96 / 26%
33 / 9%
20 / 5%
16 / 4%
196 / 53%
7 / 2%