БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

СУМДЫН ИТХ-ЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2026-09-16

Сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга, ажилтнууд өнөөдөр Төрийн албаны зөвлөлийн Булган аймаг дахь Салбар зөвлөлөөс зохион байгуулсан сургалтад хамрагдлаа.
 
Сургалтаар Төрийн албаны удирдлага, мэдээллийн “Хүний нөөцийн тогтолцоо” цахим систем 2026 оны 8 дугаар сарын 5-ны өдрөөс шинэчлэгдсэнтэй холбоотойгоор систем дэх алдаатай, зөрүүтэй мэдээллийг залруулах, нэмэлт өөрчлөлт хийх талаар арга зүйн зөвлөгөө өгч, холбогдох мэдээллийг хүргэлээ.
 
Мөн тус сургалтын үеэр аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга сумдын ИТХ-ын Нарийн бичгийн дарга, ажилтнуудтай уулзаж, Хурлын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар мэдээлэл өгч, ажлын уялдаа холбоог сайжруулах, мэдээлэл солилцоог шуурхай болгох, төрийн албаны үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг цаг тухайд нь хүргэж ажиллах талаар санал солилцов.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 368
96 / 26%
33 / 9%
20 / 5%
16 / 4%
196 / 53%
7 / 2%