Аймгийн ИТХ-ын ес дэх удаагийн сонгуулийн ээлжит XVII хуралдаан 2026 оны 09 дугаар сарын 18-ны өдөр хуралдахтай холбогдуулан өнөөдөр аймгийн ИТХ-ын Эдийн засаг, бүсчилсэн хөгжлийн хороо 57.1 хувийн ирцтэйгээр цахимаар хуралдлаа.
Хорооны хурлаар:

Аймгийн 2027 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах тухай;

Аймгийн 2026 оны худалдан авах ажиллагааны хэрэгжилтийн явцын тухай;

Булган аймгийн “Эрдэнэт үйлдвэр”-тэй байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-ний 2020-2025 оны хэрэгжилтийн тухай асуудлуудыг хэлэлцэн ИТХ-ын ес дэх удаагийн сонгуулийн ээлжит XVII хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.



