Аймгийн ИТХ-ын ес дэх удаагийн сонгуулийн ээлжит XVII хуралдаан 2026 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хуралдахтай холбогдуулан ИТХ-ын Зөвлөл өнөөдөр 57.1 хувийн ирцтэй цахимаар хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцэн, ИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.
Үүнд:
1. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох боломжтой эсэх талаар санал авах тухай;
2. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлд санал өгөх тухай;
3. Засгийн газарт санал уламжлах тухай.
