Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж, хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан “Барилгын салбарын 100 жил”-ийн ойн хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр Булган аймагт зохион байгуулагдаж байна.
Нээлтийн үйл ажиллагаанд Булган аймгийн ИТХ-ын дарга Д.Мэндсайхан оролцож, барилгын салбарын үе үеийн ажилтан, албан хаагчид, инженер техникийн ажилтнууд, ахмад буурлууд болон салбарын нийт хамт олонд 100 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ.
Ойн хүндэтгэлийн арга хэмжээний үеэр барилгын салбарын хөгжилд олон жил үр бүтээлтэй ажилласан ахмад ажилтан, салбарын шилдэг ажилтан, албан хаагчдыг салбарын шагнал, одон медалиар шагнаж урамшууллаа. Шагналыг аймгийн удирдлагууд гардуулан өгч, эрхэм шагнал хүртсэн нийт ажилтан, албан хаагчдад баяр хүргэлээ.
Монгол Улсын бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн нэгэн зууны түүхийг бүтээлцсэн барилгын салбарын үе үеийн нийт ажилтан, албан хаагчдад 100 жилийн ойн баярын мэнд хүргэж, эрүүл энх, аз жаргал, ажил үйлсийн өндөр амжилт, бүтээн байгуулалтын арвин их ололтыг хүсэн ерөөе.






