БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭН ЦЭЦЭГ ӨРГӨЛӨӨ

2026-09-10

Жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдөр Монгол Улс улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг.
 
Энэхүү өдрийг тохиолдуулан Булган аймгийн ИТХ-ын дарга, ИТХ-ын нарийн бичгийн дарга, Булган сумын удирдлагууд, төрийн албан хаагчид болон улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн үр хүүхэд, ар гэрийн төлөөлөл Булган суманд байрлах хэлмэгдэгсдийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөн, тэдний гэгээн дурсгалыг хүндэтгэн ёслолоо.
 
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн түүх бол монголын ард түмний туулж өнгөрүүлсэн хүнд цаг үеийн бодит гэрч бөгөөд өнгөрсөн түүхээ мартахгүй байх, түүхэн сургамжийг хойч үедээ өвлүүлэн үлдээх нь өнөө үеийн бидний хариуцлага юм.
 
Цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлсний дараа аймгийн ИТХ-ын дарга болон түүний ажлын алба хэлмэгдэгсдийн ар гэр, үр хүүхдийн төлөөллийг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн, тэдний санал бодлыг сонсож, тулгамдаж буй асуудал, цаашид хамтран хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар санал солилцон ярилцлаа.
 
Энэ үеэр хэлмэгдэгсдийн үр хүүхэд, ар гэрийн төлөөлөл өөрсдийн дурсамж, санал хүсэлтээ хуваалцаж, хэлмэгдэгсдийн түүх, нэр төрийг сэргээн дурсах, тэдний дурсгалыг хүндэтгэх үйл ажиллагааг цаашид уламжлал болгон зохион байгуулахын ач холбогдлыг онцоллоо.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 368
96 / 26%
33 / 9%
20 / 5%
16 / 4%
196 / 53%
7 / 2%