Аймгийн ИТХ-ын ес дэх удаагийн сонгуулийн ээлжит XVII хуралдаан 2026 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хуралдахтай холбогдуулан ИТХ-ын Зөвлөл өнөөдөр 57.1 хувийн ирцтэй хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцэн, ИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.
Үүнд:
1. Аймгийн 2027 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах тухай;
2. Аймгийн 2026 оны худалдан авах ажиллагааны хэрэгжилтийн явцын тухай;
3. Булган аймгийн “Эрдэнэт үйлдвэр”-тэй байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-ний 2020-2025 оны хэрэгжилтийн тухай.
Мөн энэ хурлаар хэлэлцэгдээгүй үлдсэн асуудлыг 2026 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хэлэлцэхээр шийдвэрлэлээ.







