БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР МЯТАВЫН МОГОЙТОРЫГ БУЛГАН НУТГИЙН ЗОН ОЛОН ХҮНДЭТГЭН УГТАЖ АВЛАА

2026-09-09

Булган нутгийнхаа бүтээн байгуулалтын түүхийг бүтээлцэж, Монгол Улсын хөгжил дэвшилд 60 гаруй жил хөдөлмөр зүтгэлээ зориулсан, Монгол Улсын Гавьяат барилгачин, Ардын Их Хурлын депутат, Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг батлалцах түүхэн үйл хэрэгт оролцсон эрхэм Мятавын Могойтор Монгол Улсын Хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм хүндтэй цолоор шагнуулсан билээ.
 
Өнөөдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Мятавын Могойтор эх нутаг, төрөлх Булган нутагтаа хүрэлцэн ирж, түүнийг Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мэндсайхан, аймгийн Засаг даргын орлогч О.Ундрах болон барилгын салбарын ахмад үе, үе үеийн төлөөлөл, Могод сумын нутгийн зөвлөлийн төлөөлөл, төрөл төрөгсөд, ахан дүүс, нутгийн зон олон нь хүндэтгэлтэйгээр угтан авч, баяр хүргэлээ.
 
Булган нутгийн бүтээн байгуулалтын түүхийг бүтээлцсэн хөдөлмөр, эх оронч зүтгэл тань үеийн үед дуурсагдах болтугай.
 
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Мятавын Могойторт дахин халуун баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал, урт удаан наслахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 368
96 / 26%
33 / 9%
20 / 5%
16 / 4%
196 / 53%
7 / 2%