Булган аймгийн Могод сумын уугуул, Монгол Улсын Гавьяат барилгачин, Ардын Их Хурлын депутат, Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг батлалцах түүхэн үйл хэрэгт оролцсон эрхэм Мятавын Могойтор Монгол Улсын Хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм хүндтэй цолоор шагнагдлаа.
Мятавын Могойтор нь Монгол Улсын бүтээн байгуулалтын үйлсэд 60 гаруй жил үр бүтээлтэй хөдөлмөрлөж, эх орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулсныг төр засаг өндрөөр үнэлж, 1996 онд Монгол Улсын Гавьяат барилгачин, 2017 онд Булган аймгийн барилгын байгууллага үүсэн хөгжсөний 60 жилийн ойгоор салбарынхаа “Алдарт барилгачин” цолоор өргөмжлөгдсөн ахмад үеийн нэрт төлөөлөл билээ.
Тэрбээр 1992 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулиар 112 дугаар тойргоос, Булган аймгийн Могод сумыг төлөөлөн Ардын Их Хурлын депутатаар сонгогдон, Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг батлалцсан түүхэн үйл явдалд оролцож, эх орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын үйл хэрэгт хөдөлмөр зүтгэлээ зориулж ирсэн юм.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм алдрыг хүртсэн Мятавын Могойторт Булган аймгийн ИТХ-ын нийт төлөөлөгчид, ажлын алба, Могод сумын иргэд, Булган нутгийн нийт зон олныхоо өмнөөс халуун баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал, урт удаан наслахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Таны хөдөлмөр, бүтээн байгуулалт, эх оронч үйлс үеийн үед үлгэр дуурайл болон мөнхөд дурсагдах болтугай!
БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ
