Булган аймгийн Политехник коллежийн 2026–2027 оны хичээлийн жилийн нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Д.Мэндсайхан оролцож, багш, ажилтан, оюутан, суралцагч, эцэг эхчүүдэд мэндчилгээ дэвшүүллээ.
30 гаруй жилийн түүхтэй тус коллеж нь мэргэжил, ур чадвартай боловсон хүчин бэлтгэж, орон нутгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байна.
Шинэ үеийн залуусын эрдэм мэдлэг, ур чадвар, хөдөлмөрийн гараанд нь амжилт хүсье.
Суралцах их үйлс нь өөдрөг, ирээдүй нь гэрэлтэй байх болтугай!
