БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

СЭЛЭНГЭ СУМЫН АХМАДУУДАД ЗОРИУЛСАН “АХМАДАА ХҮНДЭТГЭЕ" 2026 ХӨТӨЛБӨР ХОЁР ДАХЬ ЖИЛДЭЭ ХЭРЭГЖЛЭЭ

2026-08-31

Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Юмжирмаагийн санаачилгаар өөрийн сонгогдсон тойрог болох Сэлэнгэ сумын ахмад настнуудын эрүүл мэнд, идэвхтэй амьдрал, хувь хүний хөгжил, нийгмийн оролцоог дэмжих зорилготой “АХМАДАА ХҮНДЭТГЭЕ – Амралт, хөгжил, оролцоо” хөтөлбөр 2026 оны 8 дугаар сарын 23–30-ны өдрүүдэд хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.
Хөтөлбөрийн хүрээнд ахмад настнуудын эрүүл мэндийг дэмжих, мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, нийгмийн идэвх, оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр цогц үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлсэн байна.
✅Тухайлбал, зүрх судас болон зонхилон тохиолдох халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт, мэдээллийн үйл ажиллагааг зохион байгуулж, эрүүл амьдралын зөв дадал хэвшлийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэв.
✅Мөн гар урлалын болон сүү, цагаан идээ боловсруулах, өрхийн үйлдвэрлэл эрхлэх, гэрийн нөхцөлд бүтээгдэхүүн үйлдвэрлэх арга туршлагад суралцаж, орон нутгийн аварга саальчны туршлагаас хуваалцлаа.
✅Өрхийн эдийн засгийг нэмэгдүүлэх, хүлэмжийн аж ахуй эрхлэх чиглэлээр туршлага судалж, хүнсний ногооны үйлдвэрлэл, био жорлон, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээний талаар мэдээлэл авсан байна.
✅Түүнчлэн “Бүх нийтийн цахим ур чадвар олгох сургалт”-аар төрийн цахим үйлчилгээ ашиглах, цахим орчинд хувийн мэдээллээ хамгаалах, цахим гэмт хэрэг, залилангаас урьдчилан сэргийлэх мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэхэд анхаарчээ.
✅Ахмад настнуудын идэвхтэй хөдөлгөөн, оролцоог дэмжих хүрээнд “Софт волейбол”-ын нөхөрсөг тэмцээн, “АХА” оюун ухааны тэмцээн болон дуу, хуурын үйл ажиллагааг зохион байгуулж, ахмад үеийнхний харилцаа, оролцоог дэмжсэн байна.
✅Мөн ахмад настнууд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаатай танилцаж, санал хүсэлтээ уламжилсан юм.
Ийнхүү “АХМАДАА ХҮНДЭТГЭЕ” хөтөлбөр нь ахмад настнуудын амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхийн зэрэгцээ эрүүл мэнд, мэдлэг боловсрол, шинэ ур чадвар, өрхийн эдийн засаг, цахим хэрэглээ болон нийгмийн оролцоог дэмжихэд чиглэсэн цогц үйл ажиллагаа болж хэрэгжлээ.
Энэхүү хөтөлбөр нь Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Юмжирмаагийн өөрийн сонгогдсон тойргийн ахмад настнуудын санал хүсэлт, хэрэгцээ шаардлагад тулгуурлан санаачлан хэрэгжүүлж буй ажлын нэг юм.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 368
96 / 26%
33 / 9%
20 / 5%
16 / 4%
196 / 53%
7 / 2%