БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

АЖЛЫН ХЭСЭГ БУЛГАН АЙМАГТ АЖИЛЛАЛАА

2026-08-13

Хууль зүй, дотоод хэргийн сайд бөгөөд МУГХУСАЗЗ-ийн даргын баталсан “Аймгуудын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийх, шалган зааварчлах, зөвлөн туслах ажлын нийтлэг удирдамж”, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргын баталсан “Мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлын тархац, устгалын байдалтай танилцаж, шалган зааварчлах ажлын төлөвлөгөө”-ний дагуу МУГХУСАЗЗ-ийн Ажлын албаны Мансуурах, согтуурах донтолтоос урьдчилан сэргийлэх газрын дарга О.Нандин-Эрдэнэ, Ахлах шинжээч У.Дэлгэрхишиг, Бодлого зохицуулалтын газрын Салбар зөвлөл хариуцсан ахлах шинжээч Д.Далайбаатар, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх албаны Тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Эрхэсбаатар нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Булган аймагт ажиллалаа.
Шалгалтаар аймгийн ГХУСАЗСЗ-ийн үйл ажиллагаа болон “Устгал” нэгдсэн арга хэмжээний хүрээнд зохион байгуулсан ажлын явц, үр дүнтэй газар дээр нь танилцаж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцлоо.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 368
96 / 26%
33 / 9%
20 / 5%
16 / 4%
196 / 53%
7 / 2%