БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖ, БАЯР ХҮРГЭЛЭЭ

2026-08-11

Монгол Улсын төрийн дээд шагнал “Үйлчилгээний гавьяат ажилтан” хүндэт цолоор шагнагдсан Лхамсүрэнгийн Эрдэнэбилэгт Булган аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мэндсайхан хүндэтгэл үзүүлж, баяр хүргэлээ.
Л.Эрдэнэбилэг нь төрийн алба, тэр дундаа нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад хоёр удаа сонгогдон ажиллаж, сум орон нутгийнхаа хөгжил, дэвшил, иргэдийнхээ сайн сайхны төлөө 30 гаруй жилийн хөдөлмөр, зүтгэлээ зориулсан эрхэм билээ.
Түүний эх орон, ард түмэндээ өргөсөн олон жилийн хөдөлмөр зүтгэл, үр бүтээлтэй ажил үйлсийг төр засаг өндрөөр үнэлж, Монгол Улсын төрийн дээд шагнал “Үйлчилгээний гавьяат ажилтан” хүндэт цолоор шагнасанд нь чин сэтгэлээсээ баяр хүргэе.
Танд цаашдын ажил, амьдралд тань өндөр амжилт, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, төр, түмэндээ өргөсөн их үйлс тань улам дэлгэрч, хийж бүтээх үйлс бүхэн тань арвин их амжилтаар дүүрэн байхыг хүсэн ерөөе.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 368
96 / 26%
33 / 9%
20 / 5%
16 / 4%
196 / 53%
7 / 2%