БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

ЦОГТ ХУНТАЙЖИЙН ТАЛБАЙД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2026-07-30

Эх орныхоо түүх, төрт ёсны уламжлал, үндэсний бахархлыг эрхэмлэн дээдэлж, эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх зорилгын хүрээнд Цогт Хунтайжийн талбайд цэцэг өргөх, хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа.
Арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Батлан хамгаалахын дэд сайд, хошууч генерал Д.Баасандамба, Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мэндсайхан, аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир, аймгийн хууль сахиулах байгууллагын удирдлага, төлөөлөл оролцож, Цогт Хунтайжийн талбайд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ.
Ёслолын үеэр Монгол төрийн тусгаар тогтнол, үндэсний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон түүхэн их хүний үйл хэрэг, эх оронч үзлийг хүндэтгэн дурсаж, төрт ёсны үнэт өвийг хойч үедээ өвлүүлэн үлдээхийн ач холбогдлыг онцоллоо.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 368
96 / 26%
33 / 9%
20 / 5%
16 / 4%
196 / 53%
7 / 2%