Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хуралдаж, 2026 оны эхний 6 сард үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчил, аймгийн ГХУСАЗСЗ-ийн 2026 оны төлөвлөгөөний хэрэгжилт, эхний хагас жилийн тайлангийн талаар хэлэлцлээ.
Аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Д.Мэндсайхан гишүүн байгууллагуудын санал хүсэлтийг хүлээн авч, цаашид анхаарах асуудлаар зөвлөмж, чиглэл өглөө.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн XV/121 дугаар тогтоолоор аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан бөгөөд ШШГЕГ-ын харьяа 439-р хаалттай хорих ангийн дарга, Монголын өмгөөлөгчдийн холбооны Булган аймаг дахь салбар зөвлөлийн дарга, Автотээврийн төвийн дарга нарыг зөвлөлийн бүрэлдэхүүнд нэмсэн билээ.
Хурлаас төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх, такси үйлчилгээнд хүүхдийн аюулгүй байдлыг анхаарах, Иргэний зөвлөлтэй ажлаа уялдуулах, өмнөх онтой харьцуулахад өсөлттэй байгаа гэмт хэргийг бууруулахад анхаарах зэрэг зөвлөмж чиглэлийг өглөө.
Мөн аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний зөвлөлийн дарга, гишүүдтэй уулзаж, ажиллах чиг үүргийн талаар санал солилцлоо.


