БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

ЦОГТ ХУНТАЙЖИЙН ТАЛБАЙД ЦЭЦЭГ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛЛОО

2026-07-07

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 36 жил, Булган аймаг байгуулагдсаны 88 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Булган аймгийн Цогт Хунтайжийн талбайд цэцэг өргөх хүндэтгэлийн ёслол боллоо.
 
Ёслолд аймаг, орон нутгийн удирдлагууд, төрийн байгууллагын төлөөлөл, иргэд оролцож, эх орныхоо тусгаар тогтнол, төрт ёсны түүх, өв соёлын төлөө хүчин зүтгэсэн өвөг дээдсийнхээ гавьяа, зүтгэлийг хүндэтгэн Цогт Хунтайжийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
 
Энэхүү ёслол нь үндэсний түүх, соёл, төрт ёсны үнэт өвийг дээдлэн хүндэтгэх, эх оронч үзэл, үндэсний бахархлыг түгээн дэлгэрүүлэх ач холбогдолтой уламжлалт арга хэмжээ бөгөөд Үндэсний их баяр наадмын баярын үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулагдлаа.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 368
96 / 26%
33 / 9%
20 / 5%
16 / 4%
196 / 53%
7 / 2%