Монголын шашин, соёлын нэрт зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч, Монгол маарамбын оройн чимэг, ууган зурхайч, Хамба номун хан, Эрдэнэбандид хутагт, Ламын гэгээн Лувсанданзанжанцаны түмэн өлзий гийсний түүхт 375 жилийн ой, Ламын гэгээний наймдугаар дүр Данзанжамбалчойжишэнин гэгээнтэнд бат оршил өргөх ёслол, даншиг наадам, “Говийн бүсийн Их хурд-2014” хурдан морины уралдаан, Их Монгол улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ойн баярт хүрэлцэн ирэхийг уръя.
Түүхт ой, даншиг наадам 2014 оны 7 дугаар сарын 22-26-ны бэлэгт сайн өдрүүдэд Баянхонгор аймгийн төвд болно.
Таныг хүндэтгэсэн:
БАЯНХОНГОР АЙМГИЙН
Засаг дарга Дамдинсүрэнгийн Жаргалсайхан
ИТХ-ын дарга Дэнвэвийн Ширмэн
Ламын гэгээний Гонгандан дэдлин хийд
“Ламын гэгээн-Нийгмийн хөгжил” сан ТББ
Баянхонгор хот
2014 он