БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

БАРУУН БҮСИЙН АЙМГУУДЫН НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГЫН СОНГУУЛЬТАН, АЛБАН ХААГЧДЫН СУРГАЛТ, СПОРТЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

2023-11-01

   Баруун бүсийн Нутгийн өөрөө удирдах байгууллагууд харилцан туршлага солилцох, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилго бүхий сургалт, спортын арга хэмжээ жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж хэвшсэн бөгөөд энэ удаад Увс аймгийн ИТХ хариуцан 2023.11.01-2023.11.02-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

   Арга хэмжээнд Завхан, Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, ажлын албаны албан хаагчид болон Увс аймгийн ИТХ, Ажлын алба, аймгийн ЗДТГ-ын Хэлтэс, Агентлагийн дарга нар, сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга нар нийт 150 гаруй хүн хамрагдаж байна.

   Үйл ажиллагааны хүрээнд Нутгийн удирдлагын байгууллагын албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх сургалт болон сагс, гар бөмбөг, теннис, шатар, дартс, олс таталт, буудлага зэрэг спортын 7 төрлөөр арга хэмжээ зохион байгуулагдах юм.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 118
62 / 53%
16 / 14%
7 / 6%
10 / 8%
19 / 16%
4 / 3%