БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

ЭРҮҮЛ ДАРХАН – ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭГ, ОНОШИЛГОО ЭХЭЛЛЭЭ

2023-07-24

-УБ-Сонгдо эмнэлгийн захирал Б. Болдсайхан болон БНСУ-ын Ихуа их сургуулийн Олон улсын хамтын ажиллагааны захирал Др. Юн Хана тэргүүтэй нарийн мэргэжлийн 10 эмч насанд хүрэгчид болон хүүхдийн зүрх судас, бөөр, үе мөч, уушиг, бамбай булчирхай, урологи, эмэгтэйчүүд, хавдар гэсэн чиглэлээр үзлэгийг үнэ төлбөргүй хийж, шаардлагатай тохиолдолд тухайн эмчилгээнд зориулсан эмийг үнэгүй олгож байна. 

-Үзлэг Дархан сумын Эрүүл мэндийн газрын Дэмжих төвд 17 цаг хүртэл хийгдэнэ. Дархан сумын хувьд бүртгэл 3 өдөр явагдаж, 370 гаруй иргэд бүртгүүлжээ. Бүртгэлийг тухайн орон нутгийн харьяат, амьжиргааны хувьд хот руу явах боломж бололцоо тааруу, мэс засалд орох заалттай, харьцангуй хүндэвтэр оноштойг эрэмбэлэн ялгаж бүртгэжээ. 

Энэхүү үзлэгт 4 сумын 3000 гаруй иргэдийг хамруулна гэж Г.Дамдинням гишүүний ажлын албанаас тооцоолж байна. 

Орхон, Шарын гол, Хонгор сумын үзлэгт хамрагдах иргэд зар дээрх утсаар заавал урьдчилж бүртгүүлсэн байх (Ажлын цагаар залгана уу), ойрын хугацаанд хийлгэсэн шинжилгээ (цус/шээс, эхо, рентген) -ний бичгээ авчрах шаардлагатай.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 101
56 / 55%
15 / 15%
7 / 7%
8 / 8%
12 / 12%
3 / 3%