БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

ТОГТВОРТОЙ НОГООН САНХҮҮЖИЛТ ФОРУМЫН ЭХНИЙ ӨДРИЙН ХУРАЛДААН АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ

2023-06-29

Хуралдаанаар Монгол Улс дахь хөрөнгө оруулалтын өнөөгийн бодлого, зохицуулалтын нөхцөл байдлын талаар оролцогчид хэлэлцэн, Дархан-Уул аймаг тогтвортой хөрөнгө оруулалт, ногоон бүтээгдэхүүн, үйлчилгээний хөрөнгө оруулалтыг хөгжүүлэх Монгол Улсын хамгийн таатай орчин бүхий бүс нутаг болгон хэрхэн хөгжүүлэх талаар судлах, хамтран ажиллах боломжийг онцлон авч үзэн үндсэн 5 илтгэлийг хэлэлцүүллээ. 

Мөн Төвлөрлийг сааруулахад Дархан-Уул аймагт хэрэгжиж буй Найрамдал төслийн хүрээнд Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хот, аймаг, бүс нутгийн түвшинд нутагшуулах арга зам, боломжуудын талаар хэлэлцлээ. Үндэсний түвшинд ТХЗ-ыг нэгтгэх нь бүс нутаг хотуудад шинэ мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чухал алхам болохыг форумд оролцогчид онцолж байв. Энэ хүрээнд үндсэн 6 илтгэлийг хэлэлцүүлсэн юм. 

Форумд Монгол Улс дахь НҮБ-ын Суурин Зохицуулагч Тапан Мишра хүрэлцэн ирж оролцон Дархан-Уул аймагт ногоон тогтвортой хөгжил, ногоон тогтвортой хот гэдэг ойлголтын хүрээнд ямар нэг төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд НҮБ тусалж дэмжихэд бэлэн гэдгийг онцлон тэмдэглэлээ. 

Форум маргааш /2023.06.30/ уур амьсгал ба ногоон санхүүжилтийн экосистемийг бүрдүүлэх ба хотын тогтвортой дэд бүтэц, ногоон эдийн засгийн хөгжил, амьдрах чадвар сэдвээр үргэлжилж 7 илтгэл тавигдаж хэлэлцүүлнэ.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 101
56 / 55%
15 / 15%
7 / 7%
8 / 8%
12 / 12%
3 / 3%