Зөвлөлийн хурлаар Хуралдаанаар хэлэлцэх асуудлуудтай урьдчилан танилцаж, хууль тогтоомжид нийцсэн эсэхийг Төлөөлөгчид хянан хэлэлцлээ. Тус хурлаар:
✅ Орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн цалин хөлсний нийтлэг жишгийг батлах тухай
✅ Шашны байгууллагад шинээр зөвшөөрөл олгох тухай
✅ Шашны байгууллагуудын зөвшөөрлийг сунгах тухай
✅ Тогтоол хүчингүй болгох тухай (Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэн тусгай зөвшөөрөл олгох журам)
✅ Тогтоол хүчингүй болгох тухай (Архи, согтууруулах ундаа худалдаалдаггүй, түүгээр үйлчилдэггүй өдөртэй болгох тухай)
✅ “Ирээдүй” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулах тухай
✅ Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах газрын байршил, борлуулалтын үнэлгээ тогтоох тухай
✅ Хотын доторх нийтийн тээврийн үйлчилгээний цагийн зардлын үнэ тогтоох тухай
Харин Зөвлөлийн хурлаар хэлэлцэхээр төлөвлөсөн зарим асуудлыг 7 дугаар сарын 03-ны өдрийн хурлаар дахин хэлэлцүүлэхээр боллоо.