Бэлтгэл ажлыг 2023 оны 1 дүгээр сараас 3 дугаар сарын хооронд хийж, 4 дүгээр сард нэгдсэн удирдамжийг гарган Нийслэлийн ерөнхий боловсролын 118 сургуулийн захиргаа, 21 аймгийн Соёл урлагийн газарт албан тоот, холбогдох удирдамж мэдээллийг хүргэн ажиллав.
Олимпиадын эхний шатанд аймаг, нийслэл орон нутгийн 320 Ерөнхий боловсролын сургуулийн 500 орчим сурагчдын бүтээл шалгарч орон нутгийн Соёл урлагийн газруудад ирсэн байна.
Соёл урлагийн газрууд II шатны шалгаруулалтыг явуулж, шалгарсан 120 орчим сурагчдын бүтээлийг олимпиадын төв комисст ирүүлэв.
Соёлын яам болон СУИС-ийн Соёлын сургуулийн төлөөлөл бүхий Төв комиссын бүрэлдэхүүн III шатанд шалгарч ирсэн 120 орчим бүтээлийг уншиж, танилцан, биет дүрс бичлэгийг үзэж нягталсны үндсэн дээр Тэргүүн, Дэд, Тусгай байрын 8 сурагчдын шилдэг бүтээлийг шалгаруулж дүнгээ гаргалаа. Үүнд:
- Тэргүүн байранд Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Говийн Ирээдүй” цогцолбор сургуулийн 12б ангийн сурагч Б.ДАШДАВАА, удирдсан багш Б.Ууганцэцэг
- Дэд байранд Ховд аймгийн Дарви сумын Ерөнхий боловсролын сургуулийн 12а ангийн сурагч Э.МАРАЛМАА
- Гутгаар байранд Дархан-Уул аймгийн Дархан сумын 16-дугаар сургуулийн 12в ангийн сурагч Б.САЙХАНЗАЯА, удирдсан багш н.Болортуяа
- Гутгаар байранд Дархан-Уул аймгийн Дархан сумын Оюуны Ирээдүй цогцолбор сургуулийн 11-1 ангийн сурагч А.Цэнгүүн, бэлтгэсэн МУ-ын зөвлөх ТНУ-ны багш Б.Мөнхжаргал
- Гутгаар байранд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Лаборатори 5 дугаар сургуулийн 12а ангийн сурагч Э.ЭНХБИЛГҮҮН, удирдсан багш Б.Лхагвамаа
- Тусгай байранд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Ирээдүй цогцолбор сургуулийн 11е ангийн сурагч З.АЗЗАЯА, удирдсан багш н.Ууганчимэг
- Тусгай байранд Нийслэлийн Баянгол дүүргийн Ерөнхий боловсролын Путонхуа сургуулийн 11а ангийн сурагч Б.ЖАДАМБА,
- Тусгай байранд Баян-Өлгийн аймгийн Цэнгэл сумын Ерөнхий боловсролын сургуулийн 11а ангийн сурагч Б.ӨӨДӨӨ нар тус тус шалгарлаа.