⛰️Тахилгат "Дархан Хайрхан” уул нь Улсын тусгай хамгаалалтад авах газар нутгийн бүрэлдэхүүнд орж бүртгэгдсэн, аймгийн тусгай хамгаалалттай газар юм.
⛰️Тус хайрхан нь Шарын гол, Хонгор сумын хилийн заагт Хэнтийн нурууны салбар их уулсын хаяа "Их Дархан”, "Бага Дархан” гэсэн хоёр хэсгээс бүрддэг онгон дагшин уул юм. Далайн төвшнөөс 1239 м өндөр, 1560 га газар нутгийг хамарч оршдог.
⛰️Дархан Хайрхан уулыг энэ нутгийн ардууд болон 1704 онд байгуулагдсан "Мэргэн даяанчийн хийд”-ийн лам хуврагууд 300 жилийн тэртээгээс тахин тайж ирсэн түүхтэй аж. Энэ уул нь ой модтой, ховор ан амьтан, булаг горхитой, овоо тахилга бүхий байгалийн үзэмж бүрдсэн онцгой хайрхан юм.