БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

ЭХИЙН АЛДАР I, II ОДОНГООР 264 ЭЭЖ ЭНГЭРЭЭ МЯЛААЛАА

2022-06-02

     "Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 80 дугаар зарлигийн дагуу Завхан аймгийн харьяат олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн ээжүүдэд “Эхийн алдар” одон гардуулах ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагааг /2022.06.01/ зохион байгууллаа.

     Энэ жил “Алдарт эх”-ийн одонгоор Завхан  аймгийн хэмжээнд нийт 264 ээж, үүнээс I зэргийн одонгоор 13 ээж, II зэргийн одонгоор 251 ээж энгэрээ мялаалаа.

    Эхчүүдэд одонг аймгийн ИТХ-ын дарга Ц.Улам-Оргих, Засаг дарга Д.Түвшинжаргал, засаг даргын орлогч А.Болормаа, УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл нар гардуулж, хүндэтгэл үзүүллээ.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 118
62 / 53%
16 / 14%
7 / 6%
10 / 8%
19 / 16%
4 / 3%