БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Мэндчилгээ

2016-10-14 17:57

Аймгийн ИТХ-ыг сонгох ээлжит 7 дахь удаагийн сонгуулийн дүнд шинэ ИТХ байгуулагдан ажиллаж байна. Аймгийн ИТХ-ын 2016-2020 онд баримтлан ажиллах чиглэлийн зорилтыг “Иргэдийн идэвх санаачлагатай, ажил хэрэгч оролцоог хангах замаар тэдний эрх ашиг, хүсэл сонирхолд нийцсэн, хүнээ хөгжүүлэхэд чиглэсэн “Ногоон” хөгжлийг дэмжсэн эдийн засаг нийгмийн хөгжлийн бодлого боловсруулан батлах, хэрэгжилтийг тооцож ажиллахад үйл ажиллагаагаа чиглүүлнэ.” гэж тодорхойллоо.

Зорилтоо хэрэгжүүлэхийн тулд дараах асуудлуудад онцлон анхаарч ажиллана. Үүнд:

1.Эдийн засгийн өсөлтийг хангах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэн иргэдийн орлого, өрхийн амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд чиглэсэн бодлого хөтөлбөрийг боловсруулахад анхаарч ажиллана.
2.Бодлого хөтөлбөр боловсруулахдаа иргэдийн оролцоог аль болох өргөн хангахыг эрмэлзэх болно.
3.ИТХ-д хуулиар олгогдсон хяналтын чиг үүргийг хэрэгжүүлж гаргасан бодлого шийдвэр, төр засгийн хууль тогтоомийн биелэлтийг сум байгууллага, аж ахуйн нэгжид тооцож ажиллана.
4.Хууль, тогтоомж, үйл ажилагаагаа сурталчлах, иргэдийг мэдээллээр тогтмол хангах чиглэл барьж ажиллана.
5.Хурлын тасралтгүй үйл ажиллагааг хангах чиг үүрэг бүхийн Хороодын ажлыг тогтмолжуулна.
6.НӨУБ-ын чадавхийг нэмэгдүүлэх зэрэг болно.
 
Бид тавьсан зорилтоо хэрэгжүүлэхдээ иргэд, байгууллага, аж ахуйн нэгж, ИНБ-уудтай нягт хамтран ажиллана.

Булган нутгийн хөгжлийн төлөө хамтдаа зүтгэе.
БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА М.ОЮУНБАТ 

2016-10-14 17:57

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд